Нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх БОЛОМЖГҮЙ гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх БОЛОМЖГҮЙ гэж үзжээ

/2022.04.29/ УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдан нэр бүхий 4 гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж дуусжээ.

Энэ талаар тус хорооны дарга Н.Энхболд мэдээлэл өглөө. Тэрээр:

-Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг 5 хоногийн дотор шийдэх ёстой. Энэ хугацаанд дэд хороо хоёр удаа хуралдлаа. Мөн УЕПГ болон холбогдох байгууллагууд УИХ-ын нэр бүхий гишүүдээс мэдүүлэг тайлбар авсан. Гишүүдээс бичгээр нэмэлт тайлбар авч, өнөөдөр дэд хороо бүрэлдэхүүнээрээ хуралдаж, нэмэлт тайлбаруудтай танилцлаа.

Уржигдар УИХ-ын даргаас авсан чиглэлийн дагуу хуралдаанаа эхэлсэн. АТГ-аас гишүүдийг нэг удаа гэрчээр дуудаж уулзсан байгаа юм билээ. Энэ асуудлыг мөрдөн шалгах ажиллагаа одоо үргэлжилж байна. Энэ бүхнийг харгалзан үзэж нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ерөнхий прокурорын саналыг энэ удаад дэмжих боломжгүй байна гэж дэд хороо үзлээ гэв.

Азовсталь гангийн үйлдвэр рүү Оросууд тасралтгүй дайрч байна
Азовсталь гангийн үйлдвэр рүү Оросууд тасралтгүй дайрч байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.