Азовсталь гангийн үйлдвэр рүү Оросууд тасралтгүй дайрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Азовсталь гангийн үйлдвэр рүү Оросууд тасралтгүй дайрч байна

They never expected Mariupol to resist.' Locals horrified by Russia's  relentless attack on the vast steel plant shielding Ukrainians - MortgagePic

/2022.04.29/: Мариуполийн Азовсталь ган, төмрийн үйлдвэр нь Украины армийн Оросын түрэмгийлэгч хүчний эсрэг цөхрөнгөө барсан эцсийн зогсоол болжээ.

Саяхныг хүртэл Азовсталь дэлхийн тавцанд томоохон тоглогч байсан бөгөөд жил бүр 4 сая тонн ган үйлдвэрлэж, дийлэнх хувийг дэлхий даяар экспортолж байсан гэж эзэмшигч нь мэдэгджээ.

Лондонгийн Шард тэнгэр баганадсан барилгаас Манхэттэн дэх Хадсон Ярдс, Генуягийн Сан Жоржио гүүрэнд хүртэл Азовсталд үйлдвэрлэсэн ганг ашигладасан ажээ.

Гэвч хэдэн долоо хоногийн турш Азовын тэнгисийн эрэг дээрх гангийн үйлдвэрүүдийн төлөөх тулаан болж байна.

“Хот бараг хоёр сарын турш бүслэлтэд байна. Оросууд бидэнд хот руу хоол хүнс, ус оруулахыг зөвшөөрдөггүй” гэж тус үйлдвэрийг эзэмшдэг Метинвест Холдингийн гүйцэтгэх захирал Юрий Рыженков хэлэв.
"Тэд бидэнд төвлөрсөн байдлаар энгийн иргэдийг хотоос гаргахыг зөвшөөрөхгүй байна. Тэд хүмүүсийг нэг бол өөрсдийн машинаар нүүж, эсвэл уурхайн талбайгаар явган алхуулдаг. Энэ бол хүмүүнлэгийн гамшиг юм" гэлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яагаад Азовсталийг авахыг тийм их хүсэж байна вэ гэсэн асуултад Рыженков “Түүний хүсэж байгаа зүйл бол үйлдвэр биш гэж би бодож байна” гэж CNN-д ярьжээ.

Эх сурвалж: CNN

Шүүхээс Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хууль ёсны гэж үзлээ
Шүүхээс Т.Ганболд, Х.Янжингаажид нарын гэрлэлтийг хууль ёсны гэж үзлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.