Зөрчилтэй бараа бүтээгдэхүүнүүдийг шалгаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөрчилтэй бараа бүтээгдэхүүнүүдийг шалгаж байна

ГАШУУНСУХАЙТ БООМТООР АЧААНЫ 524 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ СААДГҮЙ НЭВТЭРЧЭЭ - Зам,  тээврийн хөгжлийн яам

/2021.08.10/: ЗАМЫН-ҮҮД : Өнөөдрийн байдлаар 7 цуваа 450 орчим чингэлэг боомтоор орж ирээд байна

Замын-Үүд дэх Боомтын зөвлөлөөс нөхцөл байдлын талаар цаг үеийн мэдээллийг тогтмол хүргэж байгаа билээ. Өчигдөр шөнө буюу наймдугаар сарын 9-ний өдөр ачаа, тээврийн галт тэрэгнээс хаяг, шошго, баримтын зөрчилтэй 40 гаруй хайрцаг гоо сайханы бүтээгдэхүүн, 62 мянган ширхэг нэг удаагийн амны хаалтны зөрчлүүд илэрсэн байна. Энэ талаар холбогдох албаныханы тодруулгыг хүргэе.

Замын-Үүд дэх Төмөр замын ложистик хяналтын цэгийн ХМХА-ны улсын ахлах байцаагч С.Солонго:

Улсын хилээр өдөрт дунджаар 160 тээврийн хэрэгсэл нэвтрэн орж ирж байна. Замын–Үүд боомт дээр таван терминал бараа, бүтээгдэхүүнийг ангилан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна. Сардаа 4200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч, гадаргуугийн болон жолоочийн бүхээг хэсэгт тогтмол халдваргүйжилт хийж байж нэвтрүүлж байгаа. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас өдөрт дунджаар 150 иргэн, аж ахуйн нэгжийн импортлосон 5000 гаруй тн, 24000 ширхэг бараа бүтээгдэхүүнд хяналт, шалгалт хийдэг.

Яг одоо бидний байгаа энэ хяналтын терминалд ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн болон бусад төрөл бүрийн бараа, бүтээгдэхүүн мэргэжлийн хяналтын шалгалтад хамрагдаж байна. Бид улсын хилээр нэвтэрч байгаа хяналт шалгалтыг хурдан шуурхай гүйцэтгэх зорилгоор лабораторын шинжилгээнд хамрагдаж байгаа бараа бүтээгдэхүүний шинжилгээний дүнг өдөрт нь гаргаж, тухайн терминалын хэсгээс тээврийн хэрэгслийг гаргадаг. Өнөөдрийн байдлаар ачаа тээвэрт мэдүүлэлгүй бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг нуун нэвтрүүлэх зөрчил удаа дараа илэрч байна.

Ложистик хяналтын терминалын хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Уранбаяр:

Өнөөдрийн байдлаар нэг аж ахуйн нэгжийн импортоор оруулсан төрөл бүрийн ачаа тээвэрт мэргэжлийн хяналтад мэдүүлэлгүй оруулахыг завдсан зөрчил илэрсэн. Зөрчил илэрсэн бүтээгдэхүүнээс дурдвал гарал үүсэл тодорхойгүй, хаяг шошгоны зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн, бичиг баримтын зөрчилтэй 62000 ширхэг нэг удаагийн амны хаалт, нийт 40 хайрцаг хаяг шошгоны зөрчилтэй, бичиг баримт байхгүй гоо сайхны бүтээгдэхүүн байна. Илэрсэн зөрчлийг зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч шийдвэрлэн ажиллаж байна.

Бид өнгөрсөн хугацаанд дараах зөрчлүүд дээр арга хэмжээ авсан. Үүнд :

  • Экспортлогч улсад буцаасан – 338.8 тн ургамлын гаралтай түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл
  • Хураасан - 9.425 тн, 391450 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, гоёл чимэглэлийн цэцэг, гоо сайхны бүтээгдэхүүн
  • Устгалд оруулсан – 1-.6 тн хүнсний бүтээгдэхүүн

ХМХА-ны байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Золбадрах:

Замын–Үүд боомтын хилийн мэргэжлийн хяналтын алба нь төмөр замын хяналтын бүсүүдэд 24 цагийн хяналт шалгалтын үйл ажиллагаа гүйцэтгэж байна. Төмөр замын ариутгалыг мэргэжлийн байгууллага болох Баяндэмбэрэл ХХК хийж гүйцэтгэн, чанар үр дүнд мэргэжлийн хяналтаас хяналт тавьж ажилладаг. Энд хэрэглэж байгаа халдваргүйжүүлэлтийн уусмалын концентраци, хлорын агууламжийг долоо хоног тутамд лабораторийн шинжилгээнд өгч дүгнэлт гарган хяналт тавьдаг. Өнөөдрийн байдлаар нийт 7 цуваа 450 орчим чингэлэг Замын-Үүд боомтоор орж ирсэн. Мэргэжлийн хяналтад бичиг баримтын хяналтад хамрагдахаас гадна гадаргуугийн халдваргүйжүүлэлтэнд ордог. Төмөр замын чингэлгийн дагалдуулж ирсэн баримт бичгийн хяналтуудыг хийж, хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтад хамрагдах бараа бүтээгдэхүүнд хяналтын хуудас бичиж, гүний хяналт руу шилжүүлдэг. Шадар сайдын тушаалаар мэргэжлийн хяналтанд чөлөөлөгдсөн бараа, бүтээгдэхүүнүүдэд бол бичиг баримтын хяналт хийгдээд шууд гүний хяналтад шилждэг.

Эх сурвалж: ЗАМЫН-ҮҮД ДЭХ БООМТЫН ЗӨВЛӨЛ

Утаа энэ сарын 12-ноос шингэрэх төлөвтэй байна 
Утаа энэ сарын 12-ноос шингэрэх төлөвтэй байна 
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.