Утаа энэ сарын 12-ноос шингэрэх төлөвтэй байна 
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утаа энэ сарын 12-ноос шингэрэх төлөвтэй байна 

/2021.08.10/ Сибирийн бүс нутагт ойн түймэр асар их хэмжээгээр гарч, үүнээс үүдсэн утаа Монгол орныг бүрхээд буй.

Яг одоогийн агаарын чанарын индексийн үзүүлэлтээр ОХУ-ын Красноярск хот 500 нэгжийг зааж хамгийн ихээр бохирдсон байна.

Үүний дараа нийслэл Улаанбаатар хот 185 нэгжийг зааж удаалж байна. Энэ нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхүйц аюулт үзэгдэл юм.

Цаг уур, орчны шинжилгээний газар:

Монгол орныг бүрхсэн өтгөн утаа наймдугаар сарын 12-ноос шингэрэх төлөвтэй байна хэмээн мэдэгдсэн юм.

Одоогийн нөхцөлд иргэн та нэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, гарсан тохиолдолд утааны эсрэг маскаа зүүнэ үү.

Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт утаа харьцангуй бага байна
Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймагт утаа харьцангуй бага байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.