Цахим орчинд хүүхдээ хамгаалах тохиргооны талаар ойлголт дутмаг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим орчинд хүүхдээ хамгаалах тохиргооны талаар ойлголт дутмаг байна

/2022.04.28/: Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулганыг угтаж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолоор баталсан "Хүүхдийн эрхийн чиглэлээр баримтлах бодлого, чиглэлийн хэрэгжилтийг хангахад цахим орчинд дахь хүүхдийн аюулгүй хэрэглээ, түүнд тулгамдаж буй асуудал санал санаачлагын хүрээнд өрнөсөн юм.

Мөн хүүхдийн цахим орчны хэрэглээнд эцэг, эхчүүд хяналт тавихдаа гар утсыг хурааж авах, хэлж сануулах зэрэг арга хэмжээ авдаг ч хангалттай биш. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд цахим хэрэглээний талаарх ойлголтыг үеийнхнээсээ авдаг бөгөөд тухайн орчинд өөрийгөө хамгаалах тохиргоог хангалттай хийдэггүй. Эцэг, эхчүүд ч хамгаалах тохиргооны талаарх ойлголт дутмаг байгаа талаар судалгаа гарсныг хэлэлцүүлгийн үеэр дурдаж байлаа.

Цаашид цахим орчныг хүүхэд залууст ээлтэй, зохистой хэрэглээ болгоход салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүүхдийн цахим орчны хэрэглээний стандарт гаргах, интернэт үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн шүүлтүүрийн программ, эцэг эхийн хянах хэрэгсэл “parental control” программыг ашигладаг болох нөхцлийг бүрдүүлэх, энэ талаарх мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх, цахим орчны зөв зохистой хэрэглээний талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулах зэрэг шат дараатай ажлыг зохион байгуулах талаар дүгнэлт, зөвлөмж гаргасан.

Энэхүү хэлэлцүүлгээс хэвлэл мэдээллийн байгууллагууд сар бүрийн нэг өдөр хүүхдэд ээлтэй эерэг мэдээ мэдээллийг нийтэд хүргэх, соён гэгээрүүлэх үйлсэд хамтран ажиллахаар болсон онцлог байлаа.

Эх сурвалж: ГБХЗХГ

Д.Ганбат: Нэг ч хүн ядуурлаас гарсангүй, нэг ч хүн ажилтай болсонгүй
Д.Ганбат: Нэг ч хүн ядуурлаас гарсангүй, нэг ч хүн ажилтай болсонгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.