/2022.04.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Төсвөө алдагдалгүй баталчхаж болдоггүй юм уу. Заавал ийм алдагдалтай байх ёстой юм уу. Цаашид энэ байдлаараа үргэлжлээд байх юм уу. Нэг их ажлаа сайн хийчихсэн юм шиг загнаад байх юм. Ард түмний төлөөллийг загнадаг хэн бэ, юу вэ. Олигтой ажлаа хийчихсэн юм шиг.
Гараад хар л даа. Ард түмнийхээ амьдралыг. Маш хүнд хэцүү байна. Юу хийсэн юм та нар. Азид хамгийн муу эдийн засагтай нь манайх байна. 2.3, 2.5 гэж байна. Өдрөөс өдөрт төсөөлөл нь буурч байна. Тэгэхэд Хядатын эдийн засаг 5 хувь өсөж байна. Бүх Азийн хөгжингүй орнуудын эдийн засаг 4 хувь өсөж байна. Хий хоосон худлаа юм яриад байдаг. Урьд нь зарцуулсан мөнгөнийхөө тайланг ерөөсөө тавьдаггүй. Энэ бол татвар төлөгчид, ард түмний мөнгө. Тэр тайлангаа эргээ тавь л даа. Тэгчхээд дараагийн юм аа ярь. Энэ төсвийн тодотгол чинь ахиад хэдэн удаа орж ирэх юм. Иймэрхүү хүрээний мэдэгдлээ хэдэн удаа солих юм.
Та нарын тарган цатгалан, инээж ханиаж байгаа, ард түмний хэцүү байгаа хоёр яг эсрэг хамааралтай байна. Хэзээ засаж янзлах юм. Чадахгүй бол боль л доо. УИХ-ын сонгуулиа дахиад явуулъя. Хөгжлийн банкыг яаж идэж уулаа. Ирэх онуудад хичнээн тэрбум төгрөг төлөх юм. Цаашид бидэнд бага хүүтэй зээлдэг улс гэж байхгүй болно.
Нэг ч хүн ядуурлаас гарсангүй, нэг ч хүн ажилтай болсонгүй. Та нар олигтой юм хийхгүй байна. Чадах ч үгүй байна. Хэлж ярьж байгаа юмыг аваад, энэ ажлаа хийгээд сайжруулаад яв. Энэ чинь ганцхан та нарын улс биш. Бүх 3 сая 300 мянган хүний улс. Та нарын нүүрэн дээр ийм болохыг харах үнэхээр гунигтай байна. Эмгэнэлтэй байна.