УБЕГ-аас Т.Ганболд нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ-аас Т.Ганболд нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзжээ

/2022.04.27/: Сошиал орчинд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг гэрлэлтийн бүртгэл устгасан гэх мэдээлэл цацагдсаны дагуу тус газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах: Жилд ойролцоогоор 16 мянга гаруй гэрлэлт бүртгэгддэг. Гэр бүл дуусгавар болсон 4 мянга орчим бүртгэл бүртгэддэг. Гэрлэлтийг Олон улсын конвенц, Гэр бүлийн тухай хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу бүртгэдэг.

Тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг өгөхөд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн тухай ерөнхий хуулиар мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэдэг ангилалд оруулсан байгаа учир тухайн иргэний зөвшөөрлөөр эсвэл тухайн хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдийн шийдвэрээр энэхүү мэдээллийг өгөх боломжтой байдаг. Гэхдээ сошиал орчинд УБЕГ-ын буруутай үйл ажиллагаа мэтээр мэдээ мэдээлэл цацагдаж байгаа учир процессийн хувьд зарим мэдээллийг өгье.

Энэхүү маргаан дагуулаад байгаа мэдээлэл нь 2016 оны зургаадугаар сарын 17-ны өдөр бүртгэгдсэн гэр бүлийн мэдээлэл байна. Иргэн Г-ээс 2021 оны аравдугаар сард УБЕГ-т хандан "гэрлэлтийн бүртгэлийг хүчингүй болгуулья, би хэзээ ч гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж байгаагүй" гэх гомдол мэдээллийг өгсөн. Түүний дагуу холбогдох хяналтын байцаагчийн шийдвэр гарсан байдаг. Олон улсын конвенцид "иргэн гэрлэлтээ төлөөлөх эрх бүхий байгууллагад бүртгүүлэх ёстой, өөрийн биеэр гэрлэх хүслээ илэрхийлсэн байх ёстой" гэсэн шаардлага тавьдаг.

Хоёрдугаарт Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулиар "өөрийн биеэр бүртгүүлсэн байх, холбогдох баримт бичгийг бүрдүүлсэн байх, гэрчтэй байх ёстой" гэсэн шаардлагуудыг биелүүлсэн тохиолдолд хүчин төгөлдөр гэрлэлт гэж үздэг. Ийм учраас энэхүү гомдол мэдээллийн дагуу шалган "Гэрлэлтийг хүчингүй болгох шийдвэр" гарсан. Манай талаас гэрлэлтийг хууль бус, хүчин төгөлдөр бус гэж үзсэн.

21 зорчигчтой автобус онхолдож нэг хүн нас баржээ
21 зорчигчтой автобус онхолдож нэг хүн нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.