21 зорчигчтой автобус онхолдож нэг хүн нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 зорчигчтой автобус онхолдож нэг хүн нас баржээ

/2022.04.27/: Баянхонгор аймгаас Ховд аймаг руу зорчиж явсан 21 зорчигчтой автобус Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Цагаан гол” гэдэг газар авто замын хажуу руу онхолдож 1 хүн нас барсан байна.

Тухайн зам тээврийн ослын дуудлагын дагуу тус сумын Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн алба хаагчид очиход KLQ6898 загварын автобус онхолдож 1 хүн автобусанд дарагдаж нас барсан байжээ.

Гэмтсэн иргэдэд эмнэлгийн баг очин яаралтай тусламж үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд нэн хүнд гэмтэгсдийг эрэмбэлэн аймгийн эмнэлэгт хүргэхээр ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: ОБЕГ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.