ЭМЧ: Ургамлын тоосны харшилын шинж тэмдэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Ургамлын тоосны харшилын шинж тэмдэг

Uncommon Symptoms of an Allergy

Хавар цаг хүмүүс ядрахын хирээр харшилын шинж тэмдэгүүд гарч эхэлдэг.

Хүн хэдийгээр олон төрлийн хүчин зүйлээс шалтгаалж харшилд өртдөг ч ургамлын тоосноос харшилах тохиолдол цөөнгүй байдаг. Тэгвэл бусад харшилаас ургамлын тоосны харшлыг хэрхэн ялгах талаарх мэдээллийг хүргэж байна.

Ургамалын шүүсэнд хариу үйлдэл үзүүлэх бодис, харшил үүсгэгч бодисууд байдаг. Тэдгээр бодисууд нь навчны гадаргуу дээр хүрэхэд бидний арьсанд шууд хүрэх, эсвэл тоосны тоосонцортой нийлж, амьсгалж буй агаарт ордог.

Ердийн харшилын үед шинж тэмдэг нь нүд улайх, ханиалгах эсвэл астма хөдлөх зэргээр илэрдэг. Ямар төрлийн ургамлаас харшил өгч байгаагаасаа шалтгаалж гар, нүүр, хүзүүн дээр чонон хөрвөс шиг тууралт гарч загатнаа үүсгэдэг байна.

Харшилын эмчилгээ нь ирээдүйд харшил үүсгэгчтэй ойр байхаас зайлсхийх явдал юм. Энэ нь харшил үүсгэдэг ургамлуудыг гэрээсээ зайлуулах ёстой гэсэн үг. Энэ нь ихэвчлэн харшлын шинж тэмдгийг хурдан сайжруулахад тусалдаг боловч харшлын урвалыг өдөөдөг ургамлын уураг нь тоосны хэсгүүдэд удаан хугацаагаар үлддэг. Ийм учраас ургамлыг устгасны дараа ч шинж тэмдэг илэрч болдог байна.

Ургамлын тоосны харшилын шинж тэмдэг:

  • шинж тэмдэг нь хамраас нус гоожих,
  • хамар битүүрэх
  • хамар нүд загатнах найтаах
  • нүд улайх, загатнах, нулимс гоожих, нүдний салст дор ус гүйж хавагнаснаас налхи нь аньсага завсраар гарах, нуухтах
  • хараа муудах
  • чихээр хатгаж өвдөх, сонсгол муудах, чих загатнах
  • хоолой, тагнай загатнах, хоолой сэрвэгнэн ханиах
  • цээж бачуурах, хоолой бачууран боогдох
  • арьсаар загатнаат тууралт гарах
  • чонон хөрвөс туурах
  • Цочромхой, ядрамтгай болж ажлын чадвар буурах
  • нойронд муудах, ой тогтоомж буурах
  • анхаарал сарних, хөлрөх
  • даралт буурах, зүрх дэлсэх
  • татах, толгой өвдөх

Ямар ургамлын харшилтайгаас хамаарч харшил хөдлөх хугацаа нь өөр өөр байдаг байна.

Мариуполийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ үүрэг гүйцэтгэхийг “зарчмын хувьд“ зөвшөөрлөө
Мариуполийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ үүрэг гүйцэтгэхийг “зарчмын хувьд“ зөвшөөрлөө
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.