Мариуполийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ үүрэг гүйцэтгэхийг “зарчмын хувьд“ зөвшөөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мариуполийг нүүлгэн шилжүүлэхэд НҮБ үүрэг гүйцэтгэхийг “зарчмын хувьд“ зөвшөөрлөө

Putin Guterres

/2022.04.27/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины өмнөд хэсгийн Мариуполь хотын бүслэгдсэн гангийн үйлдвэрээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд НҮБ болон Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг (ОУУЗХ) оролцохыг “зарчмын хувьд” зөвшөөрсөн гэж НҮБ мэдэгдлээ.

Москвад болсон уулзалтын үеэр Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар Оросын олон сарын бүслэлт болон тасралтгүй бөмбөгдөлтөд өртсөн Мариуполь хот, Украины сүүлчийн хамгаалагчид гацсан Азовсталь гангийн аварга том үйлдвэрийн нөхцөл байдлын талаар ярилцав.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик уулзалтын дараа хийсэн мэдэгдэлдээ, "НҮБ-ын Хүмүүнлэгийн хэрэг эрхлэх газар болон ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамтай дараагийн хэлэлцээ хийнэ" гэжээ.

Мягмар гарагийн өглөө Путин Туркийн Ерөнхийлөгч Эрдоганд хэлэхдээ, Мариуполь хотод цэргийн ажиллагаа явагдаагүй бөгөөд Киев Азовсталь гангийн үйлдвэрийн хүмүүсийн төлөө "хариуцлага хүлээх ёстой" гэж мэдэгджээ.

Даваа гарагт Украин Азовсталаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажилд НҮБ болон ОУУЗХ-д оролцохыг уриалав. Гутерриш пүрэв гарагт Киевт Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах төлөвтэй байна.

Гутерриш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Орос, Украин болон НҮБ-ын албаны хүмүүсээс бүрдсэн "Хүмүүнлэгийн холбооны бүлэг" байгуулахыг санал болгож, "Аюулгүй коридоруудыг нээж, орон нутагт байлдааны ажиллагааг зогсоож, баталгаа гаргах боломжийг эрэлхийлнэ" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: Aljazeera

Улсын хэмжээнд нийт 67 тохиолдол бүртгэгдлээ
Улсын хэмжээнд нийт 67 тохиолдол бүртгэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.