БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ, Монгол Улс цар тахалтай тэмцсэн туршлагаа солилцоно

/2022.04.26/: Дэлхийн банк, БНСУ-ын Эдийн засаг Санхүүгийн Яам хамтран БНСУ болон Монгол, Малайз, Фижи, Вьетнам улсуудын Цар тахлын үеийн бэлтгэл, авсан хариу арга хэмжээний чиглэлээ дүгнэн ярилцах вебинарыг 2022 оны дөрөвдүгээр сарын 27 өдрийн 09:00 цагт зохион байгуулах гэж байна.

Хөтөлбөрийн эхэнд БНСУ, Монгол 2 улсын цар тахлын эсрэг авсан арга хэмжээн дээр хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулна.

Мөн тус 2 улсын мэргэжилтнүүд цар тахалтай тэмцсэн бодлогын бичиг баримтууд, хөл хорио, хавьтлын хяналт, вакцинжуулалтын талаар харилцан мэдээллээ солилцох юм. Олон нийт Монгол хэлний орчуулгатайгаар YouTube сувгаар үзэх боломжтой ажээ.

Эх сурвалж: ЭМЯ

Цэрэг спортын “Дөл” тэмцээн үргэлжилж байна
Цэрэг спортын “Дөл” тэмцээн үргэлжилж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.