Цэрэг спортын “Дөл” тэмцээн үргэлжилж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цэрэг спортын “Дөл” тэмцээн үргэлжилж байна

/2022.04.26/: Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил завсарлаад байсан Цэрэг-спортын “Дөл” тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт нийслэлийн дүүргүүдэд үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит тус тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид оролцдог.

Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 15-24-ний өдрүүдэд дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабууд, Хилийн цэргийн 0164, Зэвсэгт хүчний 013, 084 дүгээр анги, Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн материаллаг баазыг түшиглэн зохион байгууллаа.

Тэмцээнд ерөнхий боловсролын 58 сургуулийн 700 гаруй хүүхэд хамрагдсанаас нийслэлийн 3, 24, 38, 124 дүгээр сургуулийн баг, тамирчид дүүргээсээ шалгарч, 2022 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болов.

Харин Багануур, Багахангай, Баянзүрх, Налайх, Хан-Уул дүүргийн хоёрдугаар шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 27-29-нд өдрүүдэд Зэвсэгт хүчний анги салбар болон Хилийн цэргийн ангиудыг түшиглэн явагдана. Тус тэмцээн нь хүүхэд, залууст эх оронч, үндэсний үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зэрэг давуу талтай юм.

Эх сурвалж: НЗДТГ

Хустайн байгалийн цогцолбор дахь тахийн тоо толгой 390-д хүрчээ
Хустайн байгалийн цогцолбор дахь тахийн тоо толгой 390-д хүрчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.