Д.Баярхүү: В.Путин их гүрний дээрэнгүй бодлогоо зогсоосон үед л ДАЙН ДУУСНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Баярхүү: В.Путин их гүрний дээрэнгүй бодлогоо зогсоосон үед л ДАЙН ДУУСНА

/2022.04.26/ “Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” хэлэлцүүлэг болж байна. Энэ үеэр дараах сэдвээр ярьлаа.

Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү:

-Орос-Украины дайн бол эх орны дайнаас эрс ялгаатай. Адилтгах юм юу ч байхгүй. Энэ дайн хэзээ дуусах юм бэ? В.Путин хэзээ ухралт хийх, нутаг дэвсгэрийн эзэнт гүрэн байгуулах, Украиныг бүрэн эзэмшилдээ авах гэсэн тэр хүслээсээ ухрах үед л дайн зогсоно. Украины ард түмэнд учруулсан асар их хохирлыг Оросоор төлүүлсний дараа дайн дуусна. Оросын удирдлага их гүрний дээрэнгүй бодлогоосоо татгалзах хүртэл олон улсын хориг зогсоохгүй.

ГААГ-ийн шүүхэд Орос орны удирдлагч нарыг аваачна гэвэл яахав. Энэ бол гарцаагүй тулгарч буй асуудал. Зарим монгол хүн үүнийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байх шиг байна. Орос, Монгол хоёр улсын Ерөнхийлөгч нарын айлчлалаар ярьсан Оросын тал манай улсад цахилгаан станц барьж өгнө, эрчим хүч, нефтиэр хангана гэсэн хоёр Ерөнхийлөгчийн амлалт, гэрээ хэлэлцээр хэрэгжих арга байхгүй болсон. Орос өөрөө олон улсын эдийн засгийн маш том хоригт байна. Бидэнд тэд илүүчлэх арга байхгүй, алба ч байхгүй. Тийм боломж ч тэдэнд байхгүй. Төвийг сахих бодлого бол Ц.Элбэгдорж хийсэн учир хүмүүс үзэн ядаад байгаа юм. Гэтэл энэ бол олон жилийн өмнө урьдчилж харсан зүйл байж.

Одоо Орос Укаринаар зогсохгүй Орос Казакстан дайтвал яахав? Монголын бүх казах үндэстнүүд Казакстаны талд орно тэр үед яахав? Төвийг сахих бодлогоо хууль болгочихсон бол өнөөдөр бид хоёр талцах шаардлагагүй байсан. НҮБ-д түдгэлзсэн санал өгсөн ч хуулиа л барьчихна, асуудалгүй.

Баян-Өндөр суманд 3 автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ
Баян-Өндөр суманд 3 автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.