Баян-Өндөр суманд 3 автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өндөр суманд 3 автомашин мөргөлдөж нэг хүн нас баржээ

/2022.04.26/: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг дахь “Дулааны цахилгаан станц” ТӨХК-ын урд талын автозамын зорчих замын хэсэгт 3 автомашин мөргөлдөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан байна.

Тухайн ослын дуудлагыг авсан даруйдаа тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход иргэн Ч-ийн жолоодож явсан “Х5” загварын суудлын автомашин, иргэн Ц-ийн жолоодож явсан “Жимни” загварын суудлын автомашин, иргэн Б-ын жолоодож явсан “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин хоорондоо мөргөлдсөний улмаас “Рэнжер U-GD3HJAA” загварын ачааны автомашин дулааны шугамыг мөргөж, шугамын доор дарагдан жолооч Б /44 настай, эрэгтэй/ нас барсан байсныг татан гаргаж, цогцсыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 50 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 50 тохиолдол бүртгэгдлээ
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.