/2022.04.25/: Улаанбаатар хотод шаардлагагүй замын хашлагыг сольдог гэх шүүмжлэлийн дагуу Замын хөгжлийн газраас мэдээлэл хийж байна.
Замын хөгжлийн газрын дарга Баярсайхан:
- Давхарлаж хийсэн хашлага нь манай байгууллагаас хийгээгүй ажил. Намьяанжүгийн гудамжинд байх байгууллага нь зогсоол хийхдээ манай хашлага дээр давхарлаж хийсэн бөгөөд Нийслэл болон манай байгууллагаас хөрөнгө гаргаагүй.
Нарны замд байрлах Замын цагдаагийн гүүрний ажилтай холбоотой нарны замын шинэчлэлийн ажил хийгдэж байгаа. Хятадын банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа Хятадын 20-р товчоо ХХК-ны гүйцэтгэж байгаа ажил. Энэ ажлыг сошиалаар буруугаар ойлгуулж байна. Шинээр хийсэн хашлаганы ус зайлуулах нүх нь дээр байгаа учир нь энэ зам дээр шинэ хучилт хийхэд замын гадарга яг энэ нүхэн дээр ирж байрлахаар шийдсэн юм. Энэхүү ажил дутуу хийгдсэн байгааг буруугаар ойлгуулж байна.