Нийслэлд АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлд АИ-92 автобензиний 25 хоногийн нөөцтэй байна

/2022.04.25/: Улсын хэмжээнд энэ сарын 21-ний өдрийн байдлаар нийт 138,628 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,367 тн, АИ-92 автобензин 44,548 тн, АИ-95 автобензин 4,565 тн, ДТ 77,485 тн байгаа ба АИ-92 автобензиний 33, АИ-95 автобензиний 51 хоногийн, А-80 автобензиний 68, ДТ-ний 28 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 69,987 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 3,023 тн, АИ-92 автобензин 25,132 тн, АИ-95 автобензин 2,960 тн, ДТ 38,403 тн байгаа ба АИ-92 автобензиний 26, АИ-95 автобензиний 44, ДТ-ний 35 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна.

Шатахууны нөөцийг бүсчилбэл, баруун бүсэд 13,099 тн, хангайн бүсэд 9,337 тн, төвийн бүсэд 34,959 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 8,245 тн.

Манай улс он гарсаар нийт 491.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 12.1 мян.тн, АИ-92 автобензин 177.2 мян.тн, АИ-95/98 автобензин 9.2 мян.тн, ДТ 246.3 мян.тн, онгоцны түлш 11.3 мян.тн, бусад 35.7 мян.тн байна.

Эх сурвалж: УУХҮЯ

ОХУ-ын Брянск хотын нефтийн агуулахад гал гарчээ
ОХУ-ын Брянск хотын нефтийн агуулахад гал гарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.