Хүчтэй шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүчтэй шуурганы улмаас гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

How to deal with sandstorms in Dubai: Precautions, Cleaning & more - MyBayut

/2022.04.25/: Өнгөрөгч 24 цагийн хугацаанд зарим аймгуудад хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хэд хэдэн ноцтой хохирол учруулсан байна.

Уруулсан хохирол:

Говь-Алтай аймгийн Төгрөг, Чандмань сумын төвд Хүчтэй шороон шуурга шуурч өвсний складны дээвэр, бага, дунд 2 сургуулийн дээвэр, 3 айлын 5 ханатай гэр, 1 айлын 4 ханатай гэр нурж, 6 айлын байшин, 1 цайны газар, 2 гарааш, 1 дэлгүүрийн дээвэр хууларчээ. Мөн сумын төвөөс баруун урд зүгт 72 км-т Бор булагийн Улсын нөөцийн цэгийн дээвэр хууларч, өндөр хүчдэлийн 3 шон хугарсан. Нийт 2 сургууль, 7 байшин, 2 гараашийн дээвэр хууларч, 6 айлын гэр нурж, 3 шон унажээ.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт, Галуут сумдад хүчтэй шороон шуурга шуурсны улмаас 3 гэр нурсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон ялалт байгууллаа
Францын ерөнхийлөгчийн сонгуульд Эммануэль Макрон ялалт байгууллаа
 
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.