/2022.04.14/: Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар, өмнөх сараас 3.7 хувиар тус тус өсжээ.
2022 оны гуравдугаар сард шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 3.12 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 3.39 сая төгрөг байна.
Харин хуучин орон сууцны хувьд 1 м.кв талбайн дундаж үнэ 3.05 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.75 сая төгрөгт хүрлээ.
Улаанбаатар хотын орон сууцны үнэ 2022 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 11.6 хувиар өсөж, өмнөх сараас 1.0 хувиар буурсан байна. 2022 оны хоёрдугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.08 сая төгрөг болсон бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 3.58 сая төгрөг байна.
ЗУРАГ 1. ШИНЭ ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ¹, 2022 оны хоёрдугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2
2022 оны хоёрдугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 2.94 сая төгрөг болж, Чингэлтэй дүүрэгт хамгийн өндөр буюу 3.52 сая төгрөг байна.
ЗУРАГ 2. ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ДУНДАЖ ҮНЭ¹, 2022 оны хоёрдугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2
Эх сурвалж: ҮСХ