Б.Жавхлан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улс мэдэлдээ авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улс мэдэлдээ авлаа

/2022.04.14/ Сангийн сайд Б.Жавхлан Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй холбоотойгоор мэдээлэл өглөө.

Тэрбээр:

-2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан Дарханы төмөрлөгийн иж бүрэн комплекс байгуулах концессын гэрээг цуцлах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргалаа.

Энэ шийдвэрийн дагуу өнөөдрөөс Дархан төмөрлөгийн үйлдвэр хувьцаат компанийн үйл ажиллагаа, хөрөнгийг улсад шилжүүлэн авах процесс явагдаж байна. Ажлын хэсэг яг одоо тус төмөрлөгийн үйлдвэр дээр очоод хуулийн дагуу асуудлуудыг шийдэж байгаа.

Дээрх төмөрлөгийн үйлдвэр 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн концессын гэрээгээр нийт 6 ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн үүрэг хүлээсэн байдаг. Гэвч дурдсан 6 ажлын биелэлт хангалтгүй гэж үзсэн.

Түүнчлэн АТГ-аас дөрөвдүгээр сарын 7-ны өдөр МУ-ын Засгийн газарт мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд, Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс зөрчил илэрсэн тул концессын гэрээг цуцлах талаар дурдсан байсан.

Цаашид дээрх үйлдвэрийн менежментийг төрөөс хийж чиглэлийнх нь дагуу үйл ажиллагааг нь явуулна. Бүрэн хүчин чадлаар ажиллуулбал манай дотоодын төмөрлөгийн нийт хэрэгцээний 20-30 хувийг хангах чадалтай. Энэ бол маш том боломж гэв.

Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ
Нийтийн тээврийн орлого 50 хувиар буурчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.