Өнөөдрөөс “PISA-2022”-т Монгол Улс хамрагдана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдрөөс “PISA-2022”-т Монгол Улс хамрагдана

No photo description available.

/2022.04.11/: Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг "Programme for International Student Assessment /PISA/" буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол улс анх удаа хамрагдана.

PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

Монгол улс хэрхэн хамрагдах вэ?

“PISA – 2022” сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгоно. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Зохион байгуулах хугацаа: 2022.04.11-2022.05.14

Хамрах хүрээ: 196 сургуулийн 7300 сурагчийг хамарч дүгнэлт 2023 оны 12 дугаар сард гарна гэлээ.

Эх сурвалж: БШУЯ

Зеленський: Тэд дайн эхлүүлчихээд биднийг буруутай юм шиг аашилсан
Зеленський: Тэд дайн эхлүүлчихээд биднийг буруутай юм шиг аашилсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.