/2022.04.11/: Украины Ерөнхийлөгч Владимир Зеленський ням гарагт ард түмэндээ хандан Украинчуудыг “Дэлхийн шилдэг улсын хамгийн зоригтой ард түмэн” хэмээн нэрлэжээ.
Зеленський “Дахин нэг долоо хоног дуусч байна" гэж хэлээд “Орос биднийг устгах гэж оролдсон ч Украин амьд үлдсэн долоо хоног болж өнгөрлөө. Бид тэмцэж байна. Бид хамгаалж байна. Бид дайралтыг няцааж байна. Энэ бол бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, төрт улсынхаа төлөөх тэмцэл юм" гэжээ.
Украины ерөнхийлөгч хэлэхдээ, Орос улс бодит байдалтай харьцахаа больж, түрэмгийлэгчийн үүрэг гүйцэтгэсээр байгаа боловч Буча дахь аллага, Краматорск дахь галт тэрэгний буудал руу пуужингийн цохилт өгөх, "сүйтгэгдсэн хот, шатсан тосгон бүрийг Оросын цэргүүдийн үйлдлүүдэд Украиныг буруутгаж байна.
“Тэд олон сая хүний амийг сүйтгэсэн. Тэд өргөн хэмжээний дайн эхлүүлж, үүнд бид буруутай мэт аашилж байна” гэж Зеленский үргэлжлүүлэв.
Тэрээр хэлэхдээ, Орос ялагдлаасаа айж, Украины зүүн хэсэгт илүү өргөн цар хүрээтэй байлдааны ажиллагаа явуулна.
"Гэхдээ бид бэлэн байна" гэж ерөнхийлөгч Украиныг хангалттай зэвсэгтэй болгож, шударга ёсыг тогтоохын тулд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авахыг шаардана гэж амлав.
Зеленский үг хэлэхээсээ хэдхэн хормын өмнө Украины Зэвсэгт хүчин, Тусгай холбооны алба, цагдаагийн офицерууд зэрэг "Украины 18 хамгаалагч"-ыг баатарлаг үйлсийг нь үнэлж, өргөмжлөл олгожээ. Мөн тэрбээр тус улсад болж буй үйл явдлын үнэнийг хуваалцаж буй сэтгүүлчдэд талархал илэрхийлэв.
"Үнэн ялна, Украин ялна" гэж Зеленський хэлээд "Энэ бол гарцаагүй. Украины цуу алдар" гэлээ.
Эх сурвалж: CNN