Саатуулагдсан иргэдийн хоёроос нь мансууруулах төрлийн бодис илэрсэн гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саатуулагдсан иргэдийн хоёроос нь мансууруулах төрлийн бодис илэрсэн гэв

2022.04.08/: Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд эхэлсэн тайван жагсаалыг шөнө цагдаагийн алба хаагчид тараах явцад эсэргүүцэл үзүүлсэн зарим жагсагчдыг түр саатуулсан билээ.

Тэдгээр иргэдийн 19 нь согтуу байсныг эрүүлжүүлсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан жагсагчдаас өнөөдөр 13:00 цаг гэхэд тайлбар мэдүүлгийг авч дуусган явуулна гэлээ.

Ингэхдээ гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах аж.

Цагдаагийн байгууллагаас түр саатуулсан иргэдийн дундаас 2 иргэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина
Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.