Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан: Ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина

-"Оюу толгой" компанид бид талархах ёстой-

Монголын эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө Төрийн ордноо "Шинэ сэргэлт" уриан дор үргэлжилж байна. Салбар бүрийнхээ тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилгоор төр, хувийн хэвшлийнхэн, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд уг чуулганд оролцож байгаа. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдааны өмнөх үндсэн илтгэлийг Сангийн сайд Б.Жавхлан эхлүүлэв.

Илтгэлдээ "2019 оноос хойш гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан. Хэд, хэдэн өөр ханш тогтож, валютын нөөцөд дарамт учирч байна. Сентури бонд хамгийн бага хүүтэй, Засгийн газрын бонд авсан тул Азийн нэр хүнд бүхий байгууллагаас шагнал хүртэв. Манай хөрөнгө оруулалтын өгөөж Филиппин улстай ижил буюу эрсдэл бага, өндөр өгөөжтэй байна. Бондын өгөөж 2021 оны долдугаар сард дөрвөн хувь байсан ч, зургаан хувийг давлаа.

Засгийн газрын гадаад өрөөс айх хэрэггүй. Гол нь зарцуулалт чухал. Хөрөнгө оруулалтын орчноор дэлхийн 190 улсаас бид 81дүгээрт байна. Арван багц үзүүлэлтээр улс орнуудын хөрөнгө оруулалтын орчныг дүгнэхэд бизнес эхлүүлэх, хил дамнасан худалдаа хийх, цахилгаанд холбогдох, дампуурлыг шийдвэрлэх үзүүлэлтээр бид хойгуур буу 100-152 дугаар байрт байна. Бид ирэх долоо хоногт Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өргөн барина.

Улс төрийн тогтворгүй байдал хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байгааг бид залруулахаар ажиллаж байна. "Оюу толгой" компанитай хийсэн хэлэлцээ амжилтай өндөрлөсөн. Энэ компанид бид талархах ёстой. Манай арван мянган залуу тэнд ажиллаж байна. Тэд бол манай боловсон хүчин, дэлхийн бусад уурхайнуудад ч ажиллах чадварыг эзэмшиж байгааг хараад би их бахархан. Манай 6000 компани "Оюу толгой"-той хамтран ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын 2 ам.доллар тутмын нэг нь "Оюу толгой"-гоос орж иржээ" гэлээ.

Илтгэлийнхээ төгсгөлд "Та бүхнийг хөрөнгө оруулахыг урьж байна" гэснээр түүний илтгэл дуусаж, хэлэлцүүлэг эхэллээ.

Өнөөдрийн эхний хэлэлцүүлэг "Хөрөнгө оруулалтын орчин" сэдвээр үргэлжилж байна.

Саатуулагдсан иргэдийн дунд 4 эмэгтэй, 5 хүүхэд байжээ
Саатуулагдсан иргэдийн дунд 4 эмэгтэй, 5 хүүхэд байжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.