Баянчандмань суманд түргэн тусламжийн автомашин өглөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянчандмань суманд түргэн тусламжийн автомашин өглөө

/2022.04.07/ БНСУ-ын Кёнги /Gyeonggi/ аймгийн Онцгой байдлын газраас гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх зорилгоор хамтран ажилладаг Төв аймгийн Онцгой байдлын газарт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашиныг ирүүлсэн байна.

Тус автомашиныг Онцгой байдлын газраас Баянчандмань сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Баянчандмань сум нь улсын чанартай авто зам дагуу оршдог учир зам тээврийн осол ихээр бүртгэгддэг, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага ихээр гардаг учир энэхүү иж бүрэн тоноглогдсон эмнэлгийн түргэн тусламжийн автомашиныг тус суманд хүлээлгэн өгч байгаа юм.

​​​​​​​​​​​​​​

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Гарц шийдлүүдийг тодорхойлоход өнөөдрийн чуулганы үндсэн зорилго оршиж байна
 
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.