Э.Бат-Үүлийг суллалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүлийг суллалаа

Эх сурвалж: Энэхүү гэрэл зургийг Bold Tovuu твиттер хуудаснаас авч ашиглав

/2022.4.6/ Монгол Улсын Баатар, Хотын дарга асан Э.Бат-Үүлийг өчигдөр суллалаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд оноосон дөрвөн жилийн хорих ялыг нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болжээ.

Ингээд Э.Бат-Үүлийг батлан даалтад гаргаж, суллалаа. Э.Бат-Үүлийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сараас барьж, хорьсон юм. Шалтгаан нь, хотын даргын албыг хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэж байв.

Ч.Өнөрбаяр: Эрх баригч нам сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөдөг “стилл“ Монголд байхгүй
Ч.Өнөрбаяр: Эрх баригч нам сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөдөг “стилл“ Монголд байхгүй
 
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
BTS-ийн тоглолтыг Netflix дэлхий даяар шууд дамжуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.