Ч.Өнөрбаяр: Эрх баригч нам сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөдөг “стилл“ Монголд байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: Эрх баригч нам сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөдөг “стилл“ Монголд байхгүй

/2022.04.06/ ТЕГ-аас хийсэн мэдэгдэлтэй холбоотой Ардчилсан нам байр сууриа илэрхийллээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-ТЕГ-аас манай намын нэр бүхий лидерүүдийн нэр холбогдсон байж болзошгүй асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн учир АН үүн дээр байр сууриа илэрхийлэх ёстой гэж үзсэн.

ТЕГ-аас баривчилсан өмгөөлөгч Б.Баасанцогт гэж нөхөр үнэндээ МУ-ын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах гэж явсан, монголын төлөө зүтгэж ирсэн улс төрчдийг шоронд хийх схемийг зурж байсан гэдэг нь нотлогдсон. Тийм байхад дахиад гэрээс нь буу олдсон гэдэг чинь юу гэсэн үг байх вэ. Монгол төрийн нүд чих болсон ТЕГ хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байх гэж бодож байна.

Би бол Б.Баасанцогтыг гадны гар хөл гэж бодож байна. Монгол төрийг хүчгүйдүүлж, монголыг монголтой нь алалцуулах гэсэн бодлого явж байна гэж харж байгаа.

Эрх баригч нам нь сөрөг хүчнийхээ лидерүүдийг хөнөөдөг "стилл" цөөн хэдхэн улсад л байдаг. Энэ бол монголын технологи биш.

Тагнуулын байгууллага, цагдаа АН-ын нэр бүхий лидерүүдийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Үүнийг бид шахаж шаардана. Түүнчлэн холбогдох хуулийн байгууллагад шаардлагуудыг хүргүүлнэ. Энэ бол төрийн үүрэг, хариуцлага.

О.Баасанхүү: ТЕГ-аас хийсэн мэдээллийг АН маш эмзэг хүлээж авч байгаа
О.Баасанхүү: ТЕГ-аас хийсэн мэдээллийг АН маш эмзэг хүлээж авч байгаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.