Зургаан тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг дайчлан баривчилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан тээврийн хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг дайчлан баривчилжээ

/2022.04.06/: НЦУГ-ын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс нийт 6 тээврийн хэрэгслийг хулгайлсан 3 этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгалтын ажиллагаагаар 15 настай, эрэгтэй “Г” нь өмнө нь автомашин хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд 16 настай, эрэгтэй “Б”, 18 настай, эрэгтэй “Ч” нартай бүлэглэн үйлдсэн нь тогтоогдоод байна.

1. 2022 оны гуравдугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо .... байрны гадна байрлуулсан “Toyota Prius-11” маркийн автомашиныг,

2. 2022 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 22:00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо .... байрны гадна байрлуулсан “Hyunda Sonata-6” маркийн автомашиныг,

3. 2022 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо .... байрны гадна байрлуулсан “Honda Fit” маркийн автомашиныг,

4. 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо .... дэлгүүрийн зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг,

5. 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо .... байрны гадна байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг,

6. 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 16:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо .... шатахуун түгээх станцын зогсоолд байрлуулсан “Honda CRV” маркийн автомашиныг тус тус хулгайлсныг илрүүлэн тээврийн хэрэгслүүдийг олж тогтоон хохирогч нарт хүлээлгэн өгсөн.

Иймд тээврийн хэрэгслээ нүдэнд ил харагдахуйц гэрэлтүүлэгтэй газар, болон гарааш, хяналтын камер, харуул хамгаалалттай зогсоолд байршуулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.

Эх сурвалж: ЦЕГ

Оросууд Буча хотын 320 энгийн иргэнийг хөнөөсөн гэж мэдэгдэв
Оросууд Буча хотын 320 энгийн иргэнийг хөнөөсөн гэж мэдэгдэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.