Л.Оюун-Эрдэнэ: А.Адьяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд оролцсон БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: А.Адьяасүрэнгээс эхлээд УИХ-ын гишүүд оролцсон БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ИЛРҮҮЛНЭ

/2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдээлэл хийж байна.

Тэрээр энэ үеэр:

-Цаашдаа хөгжлийн банктай холбоотой асуудлыг Засгийн газар цэгцэлж чадвал, Эрдэнэс Монголтой холбоотой асуудлыг гаргаж ирнэ. Энэ компанитай холбоотой олон охин компаниуд, тэдэнд төрөөс хяналтгүй маш их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа. Х.Нямбаатар сайд ахалж, ажлын хэсэг байгуулан ажиллаж эхэлсэн.

Тавантолгойн аман дээрээс 60 доллараас худалдаалж, хилийн цаана 120 доллараар зарж, дундаас нь 60 орчим долларыг завшиж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлнэ. Зөвхөн энэ далд эдийн засгийг илрүүлэхэд Монголын эдийн засаг хоёр дахин тэлнэ. Тэнд олон автомашинууд байгаа. Үүнд манай парламентийн нэр бүхий гишүүд холбогдсон. А.Адьяасүрэнгээс эхлээд. Цаана нь манай нэр нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ. Түүнчлэн Баяннуур аймагт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй ч холбогдоно.

Тэд гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил хойшлуулсан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм байна лээ. Тиймээс тэд хойшлуулсан. Одоо машинаар зөөвөрлөхийг болиулсны дараа "том машинууд жагсана". Энэ асуудалд битгий хөтлөгдөөрэй гэж олон нийтэд хэдмээр байна. Хэцүү ч гэсэн 30 жилийн дараах томоохон өөрчлөлтүүдийг хийхээр зэхэж байна.

Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны хувьд зохицуулалт хийхгүй бол багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэнэ
Л.Оюун-Эрдэнэ: Шатахууны хувьд зохицуулалт хийхгүй бол багадаа 1000 төгрөгөөр нэмэгдэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.