/2022.04.05/ Сургууль цэцэрлэгийн чанар хүртээмжийг сайжруулах, сурагч, хүүхэд багачуудын ая тухтай орчинд боловсрол эзэмших, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралт, тохижилтын ажил бүрэн дуусч ашиглагчид хүлээлгэж өглөө.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраар захиалагчийн хяналт тавин хэрэгжсэн тус цогцолборын хувьд 120 хүүхдийн суудалтай цэцэрлэг, 180 хүүхдийн суудалтай сургуулийн үйл ажиллагааг нэг дор явуулах зориулалтаар баригдсан цогцолбор юм.
Нийслэлийн ерөнхий боловсролын 131 дүгээр бага сургууль, 216 дүгээр цэцэрлэг болон үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Тус ажлыг "Улаанбаатар барилга" ХХК хийж гүйцэтгэв.