Ч.Өнөрбаяр: АН-ын маргаан эцэслэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Өнөрбаяр: АН-ын маргаан эцэслэгдлээ

/2022.04.01/ С.Эрдэнийн талын АН-ыг Улсын дээд шүүх өчигдөр бүртгэж авсан.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

-Ардчилсан нам “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байсныг хэлэлцэж баталсан байна. Үүгээр жил гаруй үргэлжилсэн АН-ын маргааныг эцэслэж байна. Хууль дүрмийн ямар нэг маргаан цаашид гарахгүй гэж ойлгож болно.

Бид намын дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Өнгөрсөн алдаа оноон дээрээ тулгуурлаад зарчмын 5 нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, Цаашид АН хууль дүрмийг дагаж мөрддөг нам байх ёстой. Намын дүрмийг мөрддөггүй хүмүүс байж таарахгүй. Тиймээс хууль дүрмийг биелүүлэх чиглэлд тодорхой өөрчлөлтүүдийг хийсэн.

Мөн намынхаа жирийн гишүүдэд үйлчилж, тодорхой мэдээлэл хүргэдэг, шийдвэр гаргахад оролцуулдаг байх талын заалтуудыг оруулсан. Нам зөв зохион байгуулалттай байж цаашид оршин тогтноно. Түүнчлэн дараагийн сонгуульд ялахын тулд ямар бодлого барих талаар зарчмын нэмэлт өөрчлөлтүүдийг тусгасан гэлээ.

Орчлон, Хобби сургуулиудад сургах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлажээ
Орчлон, Хобби сургуулиудад сургах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлажээ
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.