/2022.3.4.1/ Ирэх хичээлийн жилд 9, 10-р ангид суралцах хүүхдүүдийн дунд Голомт сангаас Орчлон, Хобби дунд сургуулиудад суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ.
Тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөр, дүрэмт хувцас, унааны зардал, зайлшгүй хамрагдах сургалт, шалгалтын үйл ажиллагаатай холбоотой зардлыг бүрэн хариуцна гэжээ.
Тэтгэлэгт хамрагдахын тулд дээр дурьдсан ангид суралцах ёстойгоос гадна Улаанбаатар хотын төрийн өмчийн бүрэн дунд сургуульд суралцдаг сурагч байх ёстой. Мөн 500-1000 үгтэй эссе англи хэл дээр бичиж, сүүлийн дөрвөн жилийнхээ дүнгийн хуулгыг илгээнэ.
Эх сурвалж: Голомт сан