/2022.03.27/ Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьд онуудад үйлдэгдээд эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс өнгөрсөн оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж бусдад их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв