Түгээмэл хөгжил төв: Гуравдугаар сард бид юу хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түгээмэл хөгжил төв: Гуравдугаар сард бид юу хийв

/2022.03.25/: Түгээмэл хөгжил төв Төрийн бус байгууллагаас 2022 оны гуравдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлаа тайлагнажээ.

/2022.03.12/: ТЭГШ БОЛОМЖ ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

JCI Central салбараас санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчлөх, хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, зорилготой хэрэгжүүлж байгаа “ТЭГШ БОЛОМЖ” төслийн нээлт энэ сарын 12-ны бямба гаригт Монголын Уран Зургийн Галерейд боллоо. Тус төсөлд Түгээмэл хөгжил төвийн 15 залуучууд хамрагдаж байгаа юм.

Нээлтэд JCI салбар байгууллагуудын захирлууд болон ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар, МУ-н Ерөнхий сайдын Нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, ХБХХЕГ-ийн дэд дарга Д.Ганболд болон ивээн тэтгэгч байгууллагууд болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцов.

Төслийн нээлт Улсын филармоны морин хуурын чуулганы VIP тоглолтоор эхэлж уран зургийн дуудлага худалдаагаар өндөрлөлөө. Уран зургийн дуудлага худалдаанд нийт 4 зураачийн уран бүтээл орсноос 2 зураг нь Түгээмэл Хөгжил төвийн гишүүн зураач С.Намуунцэцэг \хөлөөрөө зураг\ болон Ч.Энхсайхан \амаараа зурдаг\ нарын зургууд оролцож дуудлага худалдаагаар худалдаалагдлаа.

https://fb.watch/bTVX_UO5PX/

/2022.03.20/: ТҮГЭЭМЭЛ ХӨГЖИЛ ТӨВИЙН 12 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЛОО

Түгээмэл Хөгжил төвийн 12 жилийн ой энэ сарын 20-ны өдөр тохиолоо. Анх 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үүсгэл санаачлагаар байгуулагдаж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг бие даан амьдрахад дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна гишүүддээ болон нийгэмд чиглэсэн хүний эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаагаа явуулсаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн амьдралд оролцоход зөв оновчтой нийгмийн хамгааллын тогтолцоо болон дэд бүтцийн хүртээмжтэй орчин хамгийн их хамаарах асуудал байдаг.

Түгээмэл Хөгжил төв өнгөрсөн 12 жилийн хугацаанд нийтийн тээвэр, барилга байгууламжийн хүртээмжийн асуудлыг голлон авч үзэн түүнд хамаарах нийгмийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, төрийн бодлого үйл ажиллагаанд тусгуулах чиглэлд тасралтгүй ажиллаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор тодорхой төлөвлөгөөтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа билээ.

Одоогоор Түгээмэл Хөгжил төв нь 150 орчим гишүүнтэй, 17 үндсэн ажилтантай үүнээс 14 нь ХБ-тэй иргэн 3 нь үндсэн туслах ажилтан болон 30 гаруй цагийн ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн 2 аймаг нийслэлийн 2 дүүрэг болон Азийн орны сүлжээ байгууллагуудын нэг бөгөөд үйл ажиллагаагаа дөрвөн хөтөлбөрийн хүрээнд төлөвлөн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.

/2022.03.22/: ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ АВЛАА

Таны Инээмсэглэл төвийг үүсгэн байгуулагч, хуульч өмгөөлөгч Э.Болорчулуун өнгөрсөн Мягмар гаригт Түгээмэл хөгжил төвийн байранд хууль эрх зүйн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Уулзалтад Түгээмэл Хөгжил төвийн гишүүд болон ажилчдад оролцож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлаар хуулийн талаас нь зөвлөгөө авахаас гадна гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгө болон түүнийгээ хэрхэн өмчлөх талаар мэдээлэл солилцлоо. Мөн гишүүд маань өөрсдийнхөө сонирхсон асуултад хуулийн зөвлөгөө авч сонирхолтой яриа өрнүүлснээр уулзалт маань өндөрлөлөө.

Зеленськийг дуурайлган хийсэн хуурамч видеог Фэйсбүүкээс устгалаа
Зеленськийг дуурайлган хийсэн хуурамч видеог Фэйсбүүкээс устгалаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.