Зеленськийг дуурайлган хийсэн хуурамч видеог Фэйсбүүкээс устгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зеленськийг дуурайлган хийсэн хуурамч видеог Фэйсбүүкээс устгалаа

/2022.3.25/ Энэ Лхагва гарагт Украины ерөнхийлөгч Зеленский ард иргэдээ зэвсгээ хаян бууж өгөхийг уриалж байгаа агуулга бүхий видео нийтлэгдсэнийг Фэйсбүүкийн толгой компани Meta устгажээ.

Бодит байдал дээр ийм мэдэгдэл огт хийгдээгүй аж.

Энэхүү deepfake видео нь хакеруудын халдлагад өртсөн Украины TV24 телевизийн вэб сайтад анх тавигдсан гэдгийг Sky News анх Лхагва гарагт мэдээлж байсан юм.

Уг видеон дээр Зеленскийг индэр дээр зогсоож, Украины талаас дайны бүх хүчин чармайлт бүтэлгүйтсэн тул засгийн газар Донбассыг Орост буцаан өгөхөөр шийдэж байгаа тухай ярьсан байна.

Видеон дээр Зеленскийн толгой нь биедээ томдсон харагдаж байснаас гадна нүүр царай орчмын пикселийн нягтрал нь бие, болон бусад эргэн тойрны обьектуудаасаа хамаагүй илүү нягтралтай байжээ. Мөн дуу хоолой нь бодит байдал дээрх дуу хоолойноосоо илүү гүн байсан гэнэ.

Мета компанийн аюулгүй байдлын бодлогын албаны дарга Натаниел Глэйчэр Лхагва гарагт уг видеог Фэйсбүүк платформоос устгасан тухай Твиттерт жиргэхдээ “Анх хакерын халдлагад өртсөн сайтаас интернэт орчинд тархсан уг deepfake видеонд ноён Зеленскийн огт хийгээгүй мэдэгдлийг оруулсан байсныг манай мэргэжилтнүүд илрүүлж, устгаж чадлаа” гэжээ.

Энэ сарын эхээр Украины засгийн газраас ард иргэддээ болон цэргүүддээ хандаж мэдэгдэл гаргаж, цахим орчинд ерөнхийлөгч Зеленскийн ямар нэг видео олж үзвэл шүүлтүүртэй хандахыг зөвлөсөн ба ялангуяа бууж өгөх, гал зогсоох утгатай мэдэгдэл бол хуурамч байх магадлалтай гэж анхааруулж байв. Мөн тус улсын Стратегийн харилцаа холбооны төвөөс Оросууд хуурамч видео ашиглан Украинчуудыг бууж өгөхөд уриалах нь зайлшгүй гэж сэрэмжлүүлжээ.

“Deepfake технологи ашиглан бүтээдэг хуурамч видеог жинхэнээс ялгахад маш төвөгтэй байдаг. Иймд болгоомжтой байж, бүү хуурт. Оросуудын ийм видео нь манай иргэдийг төөрөгдүүлэх, паникт оруулах, иргэд болон цэрэг дайчдын дунд эргэлзээ төрүүлж, хүчийг нь сулруулах зорилготой юм. Украин улс бууж өгөхгүй” гэж мэдэгдэлд мөн дурдагдсан байна.

Хуурамч мэдээ цацагдсаны дараа ерөнхийлөгч Зеленский албан ёсны инстаграм хаягаараа мэдэгдэл хийж, “Хүүхдийн ч гэмээр энэ өдөөн хатгалгын хариу болгож хэлэхэд, Оросын Холбооны улсын цэргүүдийг харин зэвсгээ хаяад, гэртээ харихыг зөвлөж байна. Бид өөрийн гэр орондоо, Украин эх орноо хамгаалж байгаа хүмүүс шүү” гэжээ.

Фэйсбүүк платформ 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор deepfake болон өөр бусад байдлаар өөрчилж, хувиргасан видео нийтлэхийг хориглоод байгаа билээ. Үүнд машин сургалтын алгоритм болон хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн видеог мөн багтаасан бөгөөд эдгээр нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай гэж үздэг.

Эх сурвалж: https://www.theverge.com

ХХААХҮЯ: Улаан буудай худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна
ХХААХҮЯ: Улаан буудай худалдан авч, нөөц бүрдүүлэх ажлууд хийгдэж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.