/2022.3.23/ Засгийн газрын хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ. Шийдвэрийг Ц.Нямдорж сайд танилцууллаа.
"Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчлах шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. 2010 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 10 жилийн хугацаатай концессын гэрээгээр шилжүүлсэн. 2021 онд энэ гэрээ дуусах байтал 2015 онд хувьчлагдсан. Өнөөдрийн байдлаар бараг эзэн ч байхгүй болсон. 2011 онд концессын гэрээ байгуулах үед Бэйсмент компанитай байгуулсан.
Хувьчлал явуулахад хууль зөрчсөн, хувьчлалын дараа ч гэрээний үүргээ биелүүлээгүй. Засгийн газраас гаргасан хувьчлалыг хүчингүй болгох шийдвэрийг Төрийн өмчийн хороо авч хэлэлцэнэ.
Хөтөл нь 50-аад сая долларын зээлтэй байсан. Хөгжлийн банкнаас мөн 60 гаруй сая долларын зээлтэй байсныг өмнөх зээлүүддээ шингээгээд дуусчээ. Эрдэнэтийн хувьчлалын 49 хувийн загвараар энэ бүх зүйл явсан байна. 2014 онд Дарханы төмөрлөгийг үйлдвэрийг, 2015 онд Хөтөлийн цементийн үйлдвэрийг, 2016 онд Эрдэнэт үйлдвэрийг ар араас нь муу гараар оруулсан. Одоо энэ асуудлыг АТГ, прокурор шалгаж байгаа" гэв.