/2022.3.23/ Засгийн газрын хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийг өглөө. Б.Жавхлан:
Эдийн засгийн хувьд хэд хэдэн сувгаар нөлөөлж, хүндрэл учруулж болзошгүй байна. Бид ОХУ-тай гадаад худалдааны алдагдалтай явдаг. Манайх бараг экспорт хийдэггүй. Гэвч шатахууны 100 хувийн хамааралтай. Роснефть компанийн хувьд гэрээнийхээ дагуу нийлүүлнэ, төлбөрөө анхаараарай гэсэн.
Манайх банкууд дээрээ байдаг тус компанийн данс руу хийчихэж байгаа юм. Гэвч хоёрдугаар сарын 24-нөөс хойш 180-аад сая долларын шатахууны төлбөр тооцоо хийгдсэн.
Дэлхийн томоохон улс орнуудын ОХУ-д авч буй хориг арга хэмжээнүүд манай улсад дам болон шууд байдлаар нөлөөлж байна.
Манай Засгийн газрын хамтран ажилладаг банкууд биднээс Монгол Улсын байр суурийг асуух болсон. Бид Засгийн газартайгаа нэг бодлоготой гэж хариулж байна.
Ойрын хугацаанд Төв банкан дах валютын нөөцөө хамгаалах бодлоготой ажиллаж байна.
Экспортын хувьд, урд хөрш маань хязгаарлалт тогтоосон. Гол уурхай дээрээс ачигдахгүй байгаа учир АМНАТ-ын орлого нэмэгдэхгүй байна. Банкуудаас 280-аад тэрбум төгрөгийг зээлж, АМНАТ-ыг төлөх шаардлагатай боллоо. Уурхай дээрээс тээвэрлэлтээ эхлүүлэх нь хамгийн чухал.
УРТЫН ТЭЭВЭР 4 сарын 1-нд ЭХЛҮҮЛЭХЭЭР БОЛЛОО
Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолт, ачилтыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гарлаа.