ДЭМБ: Таваас доош насныхан МАСК ЗҮҮХ ШААРДЛАГАГҮЙ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДЭМБ: Таваас доош насныхан МАСК ЗҮҮХ ШААРДЛАГАГҮЙ

/2022.3.23/ Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ хүүхдүүдийн маск зүүх тухайд дараах зөвлөмжүүдийг өгч байна. Үүнд:

ТАВААС ДООШ НАСНЫХАН МАСК ЗҮҮХ ҮҮ?

Хэрвээ таны хүүхэд 5-аас доош настай бол түүнд маск зүүлгэх шаардлагагүй. Хэрэв таны хүүхэд үнэхээр маск зүүх шаардлагатай /халдвар авсан тохиолдолд хүндрэх эрүүл мэндийн заалттай/ тохиолдолд хараа хяналтан доор зүүлгэж болно.

Энэ насныхныг хараа хяналтгүйгээр, удаан хугацаагаар маск зүүлгэхийг хориглоно.

6-11 НАСНЫХАН МАСК ЗҮҮХ ҮҮ?

Халдвар тархаж буй оронд амьдарч байгаа бол 6-11 насныхан маск зүүхийг зөвлөж байна. Мөн бусдаас зай барих нь зүйтэй.

БИЕИЙН ТАМИРЫН ХИЧЭЭЛД МАСК ЗҮҮХ ҮҮ?

Хүүхдүүд биеийн тамирын хичээлд хамрагдаж, гүйх харайх зэрэг биеийн идэвхтэй хөдөлгөөн хийж байгаа тохиолдолд маск зүүх шаардлагагүй. Учир нь амьсгалахад нь нөлөөлж болзошгүй. Харин биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг хүүхдүүд хийх шаардлагатай бол түүнийг аль болох гадна орчинд зохион байгуулах, дотор орчинд зохион байгуулах бол агаарын солилцоог сайтар хийх нь зүйтэй.

Бусдаас дор хаяж 1 метрийн зайтай байж, хамтдаа тоглох хүүхдийн тоог хязгаарлаарай.

Гарын ариун цэврийн байгууламжийг хүртээмжтэй болгож, хүүхдүүд тогтмол ашиглах боломжоор хангана.

Тайландад Оросууд гацжээ
Тайландад Оросууд гацжээ
 
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.