Төрийн албан хаагчдад зориулсан “Нийслэл-110” менторшип хөтөлбөр хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн албан хаагчдад зориулсан “Нийслэл-110” менторшип хөтөлбөр хэрэгжинэ

042: Mentorship | Life of an Architect

/2022.03.23/: НЗДТГ-аас нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх зорилгоор "Нийслэл-110" менторшип хөтөлбөрийг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.

Хөтөлбөрт хамрагдсанаар төрийн албан хаагчид нь харилцан суралцах замаар мэдлэг чадвараа дээшлүүлж, албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ бүтээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх ур чадварт суралцана. Хөтөлбөр нь хоёр үе шаттайгаар 6 сарын турш үргэлжлэх юм.

Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй, төрийн албанд ороод хоёр жил хүртэл хугацаанд ажиллаж байгаа албан хаагчид дараах цахим холбоосоор болон QR кодыг уншуулан бүртгүүлнэ үү.

Хөтөлбөрийн удирдамжтай QR код уншуулан танилцана уу

Эх сурвалж: НЗДТГ

Зеленский: Мариупольд 100 мянга орчим хүн үлдсэн
Зеленский: Мариупольд 100 мянга орчим хүн үлдсэн
 
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Валютын ханш цаашид тогтворжих хандлагатай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.