/2022.03.23/: Оросын бөмбөгдөж байгаа Мариуполь боомт хотод 100,000 орчим хүн үлдсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар тус хотод 100 мянга орчим хүн байна. Бүрэн бүслэлтэд, хүнлэг бус нөхцөлд байна. Хоол хүнс, ус, эм тариагүй. Байнгын буудлагад, байнгын бөмбөгдөлтөд байна" гэж өнгөрсөн шөнө фэйсбүүк хаягтаа бичжээ.
Хүмүүнлэгийн коридороор дамжуулан тэнд байгаа энгийн иргэдийг аврах ажиллагаа Оросын "зориудаар буудсан буюу терроризт ажиллагаа"-ны улмаас тасалдсан гэж тэрээр нэмж хэлэв.
"Мягмар гарагт хүмүүнлэгийн ажил хийж байсан Украины төрийн албан хаагчид болон тэдний автобусны жолооч Оросуудад олзлогдсон" гэсэн хэдий ч "Бүх хүндрэл бэрхшээлийг үл харгалзан Мариуполийн 7026 оршин суугчийг мягмар гарагт хотоос аварсан" гэлээ.
Өнгөрсөн хоёр долоо хоногт Украинд 100,000 гаруй тонн хүмүүнлэгийн тусламж ирсэн байна.
Тэрээр хэлэхдээ, энэ долоо хоногт дэлхийн удирдагчид Брюссельд болох НАТО-гийн бага хуралд оролцох үед Оросын эсрэг барууны шинэ хориг арга хэмжээг танилцуулна.
Зеленский мөн мягмар гарагт Ромын пап Францисктай ярилцсанаа хэлээд түүнийг Украинд айлчлахыг урьсан байна.
Эх сурвалж: ВВС