Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна

/2022.03.22/: Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн Бүгд Найрамдах Польш улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.

Европын бизнес клубийн гишүүд буюу Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд барилга, барилгын зураг төсөл болон жижиг онгоц үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл багтжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зүгээс МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Польш улсын эдийн засгийн 70-80 орчим хувийг хувийн хэвшил авч явдаг байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр улсын хооронд эдийн засгийн уулзалт хийгдээгүй байсан юм. Тиймээс энэ удаагийн уулзалтыг бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд тодорхой үр өгөөжтэй байлгахын тулд нийслэлээс шалтгаалах бүх зүйлд хамтран ажиллахад бэлэн гэдгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ

Б.Лхагвасүрэн: Тэвчих боломжтой, тансаг хэрэглээний бүтээдэхүүний импортыг бууруулах саналтай байна
Б.Лхагвасүрэн: Тэвчих боломжтой, тансаг хэрэглээний бүтээдэхүүний импортыг бууруулах саналтай байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.