Б.Лхагвасүрэн: Тэвчих боломжтой, тансаг хэрэглээний бүтээдэхүүний импортыг бууруулах саналтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Лхагвасүрэн: Тэвчих боломжтой, тансаг хэрэглээний бүтээдэхүүний импортыг бууруулах саналтай байна

/2022.03.22/ Төгрөгийн ханшийн асуудлаар Монголбанкнаас мэдээлэл хийж байна.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-БНХАУ-ын цар тахалтай холбоотой арга хэмжээний улмаас 2021 оны тавдугаар сараас хойш манай улсын экспортийн хувь хэмжээ буурсан. Энэ нь манай эдийн засгийг агшаах нөхцөл болж байна. Үүнээс болж төлбөрийн тэнцэл зөрүүтэй гарч байгаа.

Экспортыг дэмжиж байж тодорхой хэмжээний вальютийн нөөцтэй болно. Тиймээс экспортоо дэмжих шаардлагатай байна. Өнгөрсөн оны тавдугаар сард монгол улсын вальютийн нөөц 5 тэрбум долларт хүрч байсан. Түүхэндээ байгаагүй хамгийн өндөр хэмжээнд хүрсэн.

Хоёрдугаар сарын байдлаар манай улс 1 тэрбум 376 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Мөн өнгөрсөн сард инфляцийн хэмжээ 14 хувьтай гарсан. Тиймээс тэвчих боломжтой, тансаг хэрэглээний бүтээдэхүүний импортыг бууруулах саналыг УИХ, Засгийн газарт хүргүүлнэ гэсэн бодолтой байна. Мөн Засгийн газраас нэн шаардлагатай стратегийн бүтээгдэхүүний жагсаалтыг гаргаад өгвөл Монголбанкнаас төлбөр тооцооны зохицуулалт хийх гарц байна.

Монголбанк энэ оны нэгдүгээр сараас хойш Төв банканд 1,5 тэрбум ам.долларыг нийлүүлсэн. Зөрүүлээд экспортлогч нараас 500 сая долларыг худалдаж авсан байна. Төвбанк доллар хэвлэдэггүй. Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Монголросцветмет нэгдэл зэрэг экспортлогчид болон гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудаас долларын эх үүсвэрийг бүрдүүлдэг.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 258 сая доллар, Оюутолгой компани 194 сая доллар, Эрдэнэс Тавантолгой 23 сая доллар худалдсан. Нийт 500 сая доллар бүрдүүллээ.

Өнөөдрийн байдлаар манай улс 3,2 тэрбум ам.долларын 6-7 сарын вальютын нөөцтэй байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.