Өнөөдөр багавтар үүлтэй, 2-4 хэмийн дулаан байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр багавтар үүлтэй, 2-4 хэмийн дулаан байна

2022 оны 03 сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 1-3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0-2 градус хүйтэн байна.

Цэцэрлэгийн барилгыг агуулах болгон ашиглаж байна
Цэцэрлэгийн барилгыг агуулах болгон ашиглаж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.