Ирэх сараас цахилгааны төлбөр энгийн тарифт шилжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ирэх сараас цахилгааны төлбөр энгийн тарифт шилжинэ

/2022.03.21/: ЭХЯ: "Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ын дагуу гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт жил бүрийн 11 дүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 01-ний хооронд төрөөс хөнгөлөлт үзүүлдэг.

Энэ дагуу ирэх сарын 01-нээс гэр хорооллын иргэд цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрөө энгийн тарифаар төлж эхэлнэ.

May be an image of one or more people and text

Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017 онд 6.2 тэрбум төгрөг, 2018 онд 9.8 тэрбум төгрөг, 2019 онд 13 тэрбум төгрөг, 2020 онд 18.1 тэрбум төгрөг, 2021 онд 23.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ.

Эх сурвалж: ЗГ

Монголчууд хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хамгийн их импортолжээ
Монголчууд хэрэглээний бүтээгдэхүүнүүдийг хамгийн их импортолжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.