Төв банк оны эхнээс хойш 2912.5 кг алт худалдан авчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төв банк оны эхнээс хойш 2912.5 кг алт худалдан авчээ

/2022.03.21/: Гуравдугаар сарын 11-17-ны өдрүүдэд авто замаар 2438 чингэлэг, төмөр замаар 750 чингэлэг оны эхнээс нийт 1,900.8 мян.тн нүүрс экспортолжээ.

Мөн авто замаар 192 чингэлэг, төмөр замаар 178 чингэлэг буюу оны эхнээс 288.5 мян.тн зэсийн баяжмал, авто замаар 25, төмөр замаар 604 чингэлэг буюу оны эхнээс нийт 494.2 мян.тн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна.

Төв банк оны эхнээс энэ сарын 17-ны байдлаар 2,912.5 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 432.9 мянган тонн буюу 17.5 хувиар өсөв.

Улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар нийт 166,032 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 11,886 тн /71 хоног/, АИ-92 автобензин 58,720 тн /44 хоног/, АИ-95 автобензин 3,332 тн /40 хоног/, ДТ 99,039 тн /33 хоног/ нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 83,452 тн буюу АИ-92 автобензиний 36, АИ-95 автобензиний 30 хоногийн, ДТ-ний 39 хоногийн буюу хэвийн нөөцтэй байна. Манай улс он гарсаар нийт 374.9 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.

Эх сурвалж: УУХҮЯ

ОХУ Беларусийн өрийг 5-6 жилээр хойшлууллаа
ОХУ Беларусийн өрийг 5-6 жилээр хойшлууллаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.