/2022.03.21/: Беларусийн Сангийн сайд Юрий Селиверсттов ням гарагт Орос улс засгийн газрын зээлийн төлбөрийг таваас зургаан жилээр хойшлууллаа гэж мэдэгдэв.
"Манай улсын хувьд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн зарим төлбөрийг 5 жилээс 6 жил болгон хойшлуулах санал гаргасан. Энэ нь эргэн төлөлтийн нөөцийг бүрдүүлэх боломжийг бүрдүүлнэ." гэж Беларусь-1 телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэлэв.
Селиверстовын хэлснээр энэ хугацаанд гаргасан хөрөнгийн нэг хэсэг нь "хоригийн хугацаанд хоёр талын худалдааг сайжруулахад туслах эдийн засгийн салбаруудыг дэмжихэд зориулагдана" гэлээ.
Мөн "Минск, Москва Оросын рублийг нийтлэг валют болгон ашиглах боломжийг хайж байна. Яг үнэндээ өмнө нь энэ талаар шууд яригдаж байгаагүй. Одоогийн нөхцөл байдал нь харилцан тооцоо хийхдээ доллар ашиглахаас татгалзахад хүргэнэ. Бид удахгүй үндэсний мөнгөн тэмдэгт эсвэл Оросын рублийн аль нэгийг харилцан тооцоонд ашиглаж эхэлнэ гэдэгт би итгэлтэй байна" хэмээв.
Эх сурвалж: Тасс