Дэлхийн театрын өдөрт зориулсан тоглолт болно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн театрын өдөрт зориулсан тоглолт болно

/2022.03.07/ Улсын Филармонийн гоцлол дуучин МУГЖ Э.Анхбаяр, СТА Б.Дэлгэрбаяр, СТА Д.Дүйнхэржав нарын хамтарсан тоглолт гуравдугаар сарын 26-ны 19:00 цагт болох ажээ.

Тоглолтыг дэлхийн театрын өдөрт зориулан зохион байгуулж байгаа бөгөөд My way, La Vie. En Rose, Canta Della Terra зэрэг Итали, Франц, Испани, Англи, Оросын сонгодог дуунуудыг нэгэн оройн үзэгчиддээ хүргэхээр уран бүтээлчид бэлтгэлдээ ороод байна.

Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, ерөнхий удрдаач СТА Д.Нямдаш, ДБЭТ-н гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, хөтлөгчөөр СТА Н.Онон нар оролцох юм.

Тасалбарыг: Улсын Филармонийн билетийн касс болон Ticket.mn https://ticket.mn/event/date/3218/ сайтаас худалдан авах боломжтой.

Найман шарга зах дээрх долларын ханш 2,900 төгрөг байна
Найман шарга зах дээрх долларын ханш 2,900 төгрөг байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.