Найман шарга зах дээрх долларын ханш 2,900 төгрөг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Найман шарга зах дээрх долларын ханш 2,900 төгрөг байна

/2022.03.07/ Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдрийн байдлаар тус банкны вальютын нөөц хэр хэмжээнд байгаа талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр:

-Оны эхэнд Монгол банкны валютын нөөц 3,4 тэрбум байсан. Ерөнхийдөө цар тахлын үеийнхтэй ижил түвшинд барьж ирсэн. Одоо эдийн засаг сэргэж байгаатай холбогдуулан вальютын эрэлт өндөр байна.

Хамгийн гол нь вальютын ханшийг тогтвортой барьж, нөөцийг хангалттай хэмжээнд байлгах нь чухал.

Төлбөрийн тэнцэлд худалдааны тэнцэл чухал байр суурь эзэлдэг. Эдийн засаг хэвийн байх үед манайх 34-36 сая тонн нүүрсийг урд хөрш рүүгээ экспортлодог байсан. Тэгвэл өнгөрсөн онд 16 сая тонныг экспортлосон. Энэ маань өөрөө экспортын орлогыг тэр хэмжээгээр хоргодуулж байгаа гэсэн үг юм. Экспортоос орж ирсэн орлого маань эргээд импортолж байгаа компаниудад долларын эх үүсвэрийг гаргаж өгөх ёстой. Экспорт бөглөрч байгаа үед нөөц дээр тодорхой дарамт ирж байгаа.

Бидний хувьд оны эхэнд 3.4 тэрбум долларын нөөц байсан. Энэ импортын найм, есөн сарын нөөцийг хангах хэмжээний нөөц байгаа тул хашинд нэг их дарамт ирэхгүй гэж үзэж байгаа.

Зураг нээхМонгол банкны хувьд долоо хоногт хоёр удаа дуудлага худалдааг банк хоорондын зах зээлд зохион байгуулдаг. Банкнаас ирж байгаа санал бол манай харилцагч, нефт импортлогч ийм компани байна, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж импортлодог ийм компани байна ч юм уу, шинэ тоног төхөөрөмж импортлогдог компанид ийм хэмжээний шаардлагатай долларны эрэлт хэрэгцээ байна гэвэл тэрнийг нь дуудлага худалдаан дээрээ чөлөөтэй нийлүүлээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн тохируулга гэсэн ойлголт байхгүй.

2018, 2019, 2020 онд ханш 4-5 хувиар сулраад явдаг байсан. 2021 онд ерөнхийдөө сулралт байхгүй, хөдөлгөөнгүй байсан. Төв банкны зүгээс 4-5 хувийг хэвийн хэмжээ гэж хардаг. 10-20 хувийн савлагааг огцом савлагаа гэж үзэх учраас ийм хэмжээний савлагаанд төв банк оролцоно. Тэрэнд оролцох валютын нөөц төв банкинд хангалттай байгаа” гэв.

Энэ талаарх мэдээллийг Найман шарга валютын зах дээр арилжаа эрхэлдэг банк бус санхүүгийн байгууллагуудаас хүргэхийг зорьсон ч арилжаа эрхлэгчид асуултанд хариулах, мэдээлэл өгөхөөс татгалзаж байлаа.

Харин өнөөдрийн байдлаар долларын ханш 2,900, юань 445, рубль 27 төгрөг байв.

Ерөнхий сайд цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ
Ерөнхий сайд цар тахлын үед ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд талархал илэрхийллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.