М.Оюунчимэг: Засаглах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо бага байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: Засаглах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо бага байна

/2022.03.07/ Монгол Улс бусад улс орнуудын адил Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг гуравдугаар сарын 8-нд тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын эмэгтэй гишүүд болон Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ноос өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ.

Хурлаар "Эмэгтэйчүүдийн амьдралын чанар-2021" судалгааг танилцуулсан юм.

НАМЭХ-ны Улс төрийн бодлого, эмэгтэйчүүдийн манлайлал хариуцсан дэд ерөнхийлөгч М.Оюунчимэг:

-Төрийн байгууллагын ажилчдын 68 хувь нь эмэгтэйчүүд байна. Гэтэл шийдвэр гаргах түвшний ажлыг эмэгтэйчүүд хийдэггүй. Шийдвэр гаргах түвшинд хөгжлийн тэнцвэр алдагдахгүй, жендрийн тэгш байдлыг хадгалж чадвал улс орон хөгжих боломжтой.

Засаглах түвшинд эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо бага байгаа нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, Цар тахлын үед УОК-д ажиллаж буй 17 хүн дотор эмэгтэй хүн нэг л байсан. Тиймээс онцгой комиссоос гаргасан зарим шийдвэрүүд хүний эрхийг зөрчих явдал гарч байсан. Үүнээс жендэрийн тэгш байдлыг хангах нь хэр ач холбогдолтой вэ гэдгийг харж болно.

Бидний хийсэн судалгаа эмэгтэйчүүдэд хуримтлал хэрэгтэй болохыг харууллаа. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд санхүүгийн чадавхтай, өөртөө итгэлтэй байвал шийдвэр гаргах түвшинд хүргэх дуу хоолой хүчтэй байж чадна гэдэг нь энэ судалгаанаас харагдаж байна гэв.

Тэгш боломж – хамтын үр дүн чуулган болж байна
Тэгш боломж – хамтын үр дүн чуулган болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.