Тэгш боломж – хамтын үр дүн чуулган болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэгш боломж – хамтын үр дүн чуулган болж байна

May be an image of 1 person and standing

/2022.03.07/: Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн төлөөлөл төрийн ордонд чуулж байна. Чуулганд оролцож эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл өглөө.

Төрийн удирдах албан тушаалд ажиллах боломжтой, шийдвэр гаргах түвшинд хүрэх боловсролтой, бодлого боловсруулах мэдлэг, туршлагатай, улс төрд манлайлах чадвартай эмэгтэйчүүд манай улсад олон бий. Гэвч одоогийн үзүүлэлт төдийлөн хангалтгүй байна.

May be an image of 5 people, people standing and indoor

Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал, хөдөлмөр эрхлэлтийн талаар олон мэдээлэл байдаг. Тэдгээрээс онцолж эмэгтэйчүүд төрийн албанд удирдах ажил хийж байгаа тоон үзүүлэлтийг дурдвал:

  • УИХ-ын гишүүн 13 эмэгтэй, 63 эрэгтэй
  • Сайд 3 эмэгтэй, 11 эрэгтэй
  • Дэд сайд 2 эмэгтэй, 12 эрэгтэй
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн даргаар 5 эмэгтэй, 17 эрэгтэй
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын даргаар 2 эмэгтэй, 20 эрэгтэй
  • Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын даргаар 4 эмэгтэй, 18 эрэгтэй
  • Агентлагийн даргаар 3 эмэгтэй, 33 эрэгтэй
  • Төрийн нарийн бичгийн даргаа 2 эмэгтэй
  • Төрийн захиргааны удирдах албан тушаалд 14 эмэгтэй, 102 эрэгтэй хүн ажиллаж байна.

Нэг талаар эмэгтэйчүүдийг “Тэгш боломж”-оос хязгаарлаж байгаа нөхцөл байдал, хүчин зүйлс байгааг үгүйсгэхгүй. Нөгөө талаар боломж ирэхийг хүлээх ёсгүй.

Тэгш боломжийн төлөө өдөр бүр хичээе. Хамтын үр дүнг нийгмийн хөгжлөөр хэмжинэ. Эмэгтэйчүүдийн оролцоо чухал.

Эх сурвалж: ХНХЯ

Аэрофлот компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо
Аэрофлот компанийн нислэг тодорхойгүй хугацаагаар зогслоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.