Гадаадаас ирэх иргэдээс PCR тест НЭХЭХ НЬ ЗӨВ ҮҮ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гадаадаас ирэх иргэдээс PCR тест НЭХЭХ НЬ ЗӨВ ҮҮ?

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, шар түвшинд шилжүүлсэн.

Ингэснээр Монгол Улс гадны улс орнуудаас иргэдийг хүлээн авах боломжтой болсон билээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын журмаар ирж байгаа жуулчдыг хүлээн авахад бэлэн байгаагаа илэрхийлмээр байна” хэмээсэн.

Гэхдээ иргэдээс 72 цагийн дотор PCR шинжилгээ өгч, хариуг нь авсан байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. Энэ нь бодит амьдрал дээр биелүүлэхэд хэцүү даалгавар гэдгийг манай Улсын онцгой комиссынхон таамаглахгүй байх шиг. Дараах шаардлагыг УОК-оос иргэдэд тавьж байна.

Тухайлбал, Япон улсад PCR шинжилгээний хариуг авахад монгол мөнгөөр 1-2 сая төгрөгийн ханштай.

Энэ тохиолдолд нэг гэр бүлийн хүмүүс ирэхийн тулд 10 орчим сая төгрөгийн шинжилгээг өгсөн байх шаардлага үүсэж байгаа юм.

Харин АНУ-аас 190-350 долларын үнэтэй. Үүнийг монгол руу хөрвүүлвэл, мөн л нэг сая орчим төгрөг болно.

Гэтэл бусад улс орнуудын хувьд онгоцны буудал дээр очсон хойно нь түргэвчилсэн тестээр шинжилгээ авах байдлаар энэ асуудлыг шийдэж байгаа юм.

Улсын онцгой комисс шийдвэрээ эргэн хянахгүй бол иргэдийг чирэгдүүлдэг байдал үргэлжилсээр л байх нь.

“Гэм зэм” жүжгийн тасалбар 50-100 мянган төгрөгийн үнэтэй байна
“Гэм зэм” жүжгийн тасалбар 50-100 мянган төгрөгийн үнэтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.